“Microsoft” компанийг үүсгэн байгуулагч Билл Гейтс эхнэр Мелинда Гейтсээс салах өргөдлөө 27 жилийн хамтын амьдралын эцэст өгсөн. Тэдний салалтыг өчигдөр шүүхээр эцэслэсэн байна.
Мөн Мелинда Гейтс нөхрөөсөө мөнгөн тэтгэмж авахгүй, овгийг нь л хадгалж үлдэхээр болсон гэнэ. Ингээд өдгөө 56 настай түүний овог, нэр нь бүтнээрээ Мелинда Френч Гейтс хэвээр үлдэж байгаа юм. Салалтын гэрээний дагуу тэд хамтдаа бүтээсэн хөрөнгөө л хуваахаар тохиролцсон байна. Тэдний гурван хүүхэд насанд хүрсэн учир хүүхдүүдээ асран халамжлах эрхийн маргаангүй байгаа юм.