ОХУ-д хүчтэй салхины улмаас хоёр хүн амь үрэгдэж, 70 гаруй байшин эвдэрч, сүйджээ

ОХУ-д хүчтэй салхины улмаас хоёр хүн амь үрэгдэж, 70 гаруй байшин эвдэрч, сүйджээ

ОХУ -ын Тверь мужийн Андреапол хотод болсон хар салхины улмаас хоёр хүн амь үрэгдэж, 70 гаруй байшин эвдэрч, сүйджээ.

Тус улсын Онцгой байдлын яамны мэдээлснээр хоёр хүн нас барснаас гадна есөн хүн шархадсан байна. Гэмтсэн хүмүүсийг Осташковскийн дүүргийн эмнэлэгт хүргэсэн бөгөөд амь насанд заналхийлэх хэмжээний бэртсэн хүн байхгүй аж.

Харин эд хөрөнгийн хохирлын тухайд 65 орон сууцны дээвэр, цонх зэрэг хагарч, 90 гаруй мод хувийн орон сууцны байгууламж дээр унасан байна.  Мөн цахилгаан дамжуулах шугам эвдэрч, 90 гаруй суурин газрын тог, цахилгаан тасарчээ.

Одоогоор Онцгой байдлын албаны ажилчид тус хотод үүссэн гамшгийн хохирлыг арилгахаар ажиллаж байна хэмээн ТАСС агентлаг мэдээллээ.

Эх сурвалж: TACC