Олимпын хотхоны орны даацыг шалгасан Израилийн тамирчид уучлал гуйжээ

Олимпын хотхоны орны даацыг шалгасан Израилийн тамирчид уучлал гуйжээ

Токио 2020 зуны олимпын наадамд тамирчдын байрлах өрөөний орыг картон цаасаар хийсэн. Тэгвэл Израйлийн бэйсболын баг тамирчид олимпын хотхоны орны чанарыг шалгаж байгаа дүрс бичлэгээ хэд хоногийн өмнө олон нийтийн сүлжээнд байршуулсан юм.

Олимпыг зохион байгуулагчид үүнийг байгаль орчинд ээлтэй, дахин боловсруулах боломжтой шийдэл гэж тайлбарласан байдаг. Мөн орыг хатуу цаасаар бүтээсэн ч 200 кг-ийн даацтай хэмээж байв.

Бичлэг цацагдсаны дараа тамирчдын энэ үйлдэл нь зохион байгуулагчдыг доромжилсон утгатай гэсэн шүүмжлэл гарчээ.

Ингээд өчигдөр /2021-08-01/ Израйлийн бэйсболын багаас гаргасан мэдэгдэлд “Бид ямар нэг үл хүндлэл харуулахыг хүсээгүй, харин Олимпын хотхоны ор хямд өртөгтэй мөртлөө ямар бат бэх болохыг харуулахыг зорьсон юм. Уг орон дээр бид тухтай унтаж, амарч байгаа. Цаашдын Олимпын наадмуудад ийм сайн шийдлийг ашиглах нь зүйтэй” гэж тайлбарласан байна.