Өнгөрсөн хоёрдугаар сард Мьянмарын цэргийнхэн төрийн эргэлт хийж, Ан Сан Су Чи тэргүүтэй улс төрийн өндөр албан тушаалтнуудыг баривчилсан билээ. Улмаар энэ оныг дуустал Мьянмарт онц байдал зарлаад байв.
Тэгвэл Бирмийн генерал Мин Аун Хлэйн өчигдөр/2021.08.01/ мэдэгдэл хийхдээ өөрийгөө Ерөнхий сйд хэмээн зарлаж, онц байдлын дэглэмийг 2023 оны наймдугаар сар хүртэл сунгаж магадгүй гэжээ.
Бүтэн цаг гаруй хийсэн мэдэгдэлдээ тэрбээр олон намын тогтолцоот шударга сонгууль явуулахаа амласан боловч өмнөх Ардчиллын Үндэсний лиг намыг “террористууд" гэж нэрлэжээ. Тус улсад сүүлийн үед коронавирусийн халдварын тархалт эрчимтэй нэмэгдэж буй. Үүнийг Мин Аун Хлэйн “төрийн эргэлтийг эсэргүүцэгчид коронавирусийг албаар тарааж байна” гэж буруутгасан байна.
Мин Аун Хлэйн мэдэгдлийн дараа Бирмийн хүний эрхийн төлөө тэмцэгч Аун Кяв Мо "Ерөнхийлөгчийн сонгууль амласан нь худлаа бөгөөд ийм зүйл болохгүй ... Мьянмарын ард түмэн ийм амлалтад итгэхгүй" гэжээ.
Эх сурвалж: CNN