Их Британийн тамирчин Том Дэйли эмэгтэйчүүдийн 3 метрийн трамплиний финалын тоглолтын үеэр сүлжмэл утсаар юм нэхэж буй нь олон улсад “Өхөөрдөм” гэх хочыг авахад хүргэжээ.
Тэрээр өөрийн инстаграм хуудаснаа, “Энэ бүх хугацаанд намайг эрүүл саруул байлгаж чадсан цорын ганц зүйл бол эдгээр сүлжмэл утаснууд болон юм оёх хобби юм” гэжээ. Олон улсын хэвлэл мэдээлэлд Томыг өхөөрдөж, “Цагийг үр бүтээлтэй өнгөрөөж буй энэхүү дадал зуршлаас бусад тамирчид ч суралцах ёстой” хэмээн бичсэн байна.
Түүнийг чухам юу хийж байгаа талаар хүмүүс таамаглахдаа “Хийж байгаа өхөөрдөм зүйл нь малгай бололтой. Магадгүй тэр бяцхан хүү Роббидоо зориулж хийж байгаа байх” гэжээ.
Том усанд шумбах карераа хамгийн анх 14 настайдаа Бээжингийн Олимпоос анх эхлүүлж байв. Харин Токиогийн Олимп бол түүний оролцож буй дөрөв дөхь наадам юм. Том Дэйлигийн хувьд өнгөрсөн даваа гарагт синхрон 10 метрийн төрөлд хамтрагч Мэтти Литэй хамт анхны Олимпын алтан медалиа авсан байна.
Өдгөө Олимпод хөл тавьснаасаа хойш 20 жилийн хугацаанд тэрээр 8 сая сошиал медиа дагагчтай болсон бөгөөд Оскарын шагналт Холливудын зохиолчтой гэрлэжээ. Мөн ЛГБТ нийгэмлэгийн хэвлэлийн төлөөлөгчөөр дэлхий даяар хүлээн зөвшөөрөгдсөн нэгэн юм.
Эх сурвалж: BBC, Global times
ВИДЕО: