Цагдаагийн алба хаагчид иргэдэд хүч хэрэглэж, биед нь халдан, зодож байгаа бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдаж, иргэдийн дургүйцлийг хүргээд байна. Энэ талаар ч ЦЕГ мэдээлэл хийж, иргэдийн эрхийг зөрчсөн нь тогтоогдож байна гэж мэдэгдээд байна.
Тэгвэл тус үйл явдалтай холбогдуулж, яг одоо Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Г.Занданшатар тэргүүтэй МАН-ын удирдлагууд, “Цагдаагийн Ерөнхий газар /ЦЕГ/-ын удирдлагуудыг огцруулах асуудал”-аар хуралдаж байгаа талаар эх сурвалж мэдээллсэн.
Мөн тус хурлаар Ашигт малтмал, газрын тосны газар /АМГТГ/-ын газрын дарга Х.Хэрлэнг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг ярилцаж байгаа аж.
Учир нь УИХ-ын зарим гишүүд Х.Хэрлэнг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс шаардаж эхлээд байгаа ажээ. Тодруулбал, сүүлийн саруудад дотоодын зах зээлд бензины үнэ огцом өсөж, үүнийг дагаад бараа бүтээгдэхүүний үнэ өсөөд байгаа билээ.