Тамирчин нь алтан медаль авах үед Хятадын төрийн дууллыг эгшиглүүлсэнд Хонконгчууд бухимджээ

Тамирчин нь алтан медаль авах үед Хятадын төрийн дууллыг эгшиглүүлсэнд Хонконгчууд бухимджээ

Токио 2020 олимпын наадмын туялзуур сэлэмний төрөлд Хонконгийн тамирчин Эдгар Чеун алтан медаль хүртсэн билээ. Түүнийг медаль гардаж авах эх оронд нь сонирхолтой үйл явдал болжээ.

Уг үйл явдал өнгөрсөн даваа гарагт /2021-07-26/ ба түүнийг медалийн тавцанд гарахад Хятадын төрийн дуулал эгшиглэснийг сонссон Хонконгчууд эсэргүүцлээ илэрхийлсэн байна. Тодруулбал, медаль гардуулах үеэр Хонконгийн нэгэн их дэлгүүрт Эдгар Чеуний алтан медаль хүртэхийг үзэж байсан хүмүүс Хятадын төрийн дуулал эхлэх үед "We are Hong Kong" /Бид бол Хонконгчууд/ хэмээн дуу нэгтэй хашхирч төрийн дууллыг эсэргүүцсэн байна.

Тэгвэл Хятадын Засгийн газраас шинээр баталсан хуулийн дагуу тус улсын төрийн дууллыг үл хүндэтгэх нь хууль бус хэрэг гэж үзэх болсон аж. Тус хуулийг зөрчсөн этгээдэд гурван жил хүртэлх хугацаагаар хорих ял эсвэл 50 мянган хонконг доллар буюу 18 сая төгрөгөөр торгох шийтгэл оногдуулна хэмээжээ.

Иймээс Хонконгийн цагдаагийн газраас тухайн их дэлгүүрийн камерын бичлэгийг шүүн шалгалт явуулж байгаа юм байна.

Үүнтэй холбогдуулан өнгөрсөн онд баталсан тус шинэ хуулийг хөндлөнгийн судлаачид шүүмжилж байгаа бол Хятадын Засгийн газраас энх тайвныг сахин хамгаалахын тулд гаргасан хэмээсэн юм.

Бичлэг үзэх:

 

                                                                                                                                                      Эх сурвалж: BBC