Олимпийн аварга Н.Түвшинбаяр Улсын өсөх идэр начин Э.Энхбатын биед ноцтой гэмтэл учруулсан байж болзошгүй хэрэгт холбогдож, Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэс шалгагдаж буй. Харин Э.Энхбатын биеийн байдал муу байгаа тул түүнийг гэр бүлийн гишүүд нь БНСУ руу авч явж, тус улсад хэвтэн эмчлүүлж байгаа билээ.
Тэгвэл Улсын Ерөнхий прокурорын газар /УЕПГ/-аас, “Н.Түвшинбаярт холбогдох хэрэгт Хан-Уул дүүргийн прокурорын газраас хяналт тавьж байна. ЭХХШТХ-д зааснаар гэмт хэрэг гарсан байдлыг бүрэн тогтоохын тулд хохирогч болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс зайлшгүй мэдүүлэг авах шаардлагатай. Энэ ажиллагаа хүлээгдэж байна” гэж мэдэгдлээ.
Н.Түвшинбаярт холбогдох хэрэгт Хан-Уул дүүргийн прокурорын газраас хяналт тавьж байна. ЭХХШТХ-д зааснаар гэмт хэрэг гарсан байдлыг бүрэн тогтоохын тулд хохирогч болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс зайлшгүй мэдүүлэг авах шаардлагатай. Энэ ажиллагаа хүлээгдэж байна.
— УЕПГ-ын Олон нийттэй харилцах алба (@prokurormn) July 30, 2021
Тодруулбал, Э.Энхбат болон түүний эхнэр Б.Нандинцэцэг нар БНСУ-д байгаа нь “хүлээгдэх” шалтгаан болсон байж магадгүй байна.