Тусгаарлах үйл ажиллагаа явуулсан зочид буудал, амралтын газруудад олгох санхүүжилтийг шийдвэрлэв

Тусгаарлах үйл ажиллагаа явуулсан зочид буудал, амралтын газруудад олгох санхүүжилтийг шийдвэрлэв

Цар тахлын улмаас тэг зогссон Аялал жуулчлалын салбарын зарим аж ахуй нэгжүүд болох Улаанбаатар хотын бүс нутагт хамаарах зочид буудал, амралтын газрууд 2020 оны 10 сараас иргэд, төрийн албан хаагчдыг тусгаарлах ажлыг зохион байгуулсан юм. Хэдийгээр эрсдэлтэй ч гэсэн тасалдсан орлогоо нөхөх, ажлын байраа хадгалах боломжийг бүрдүүлсэн давуу талтай.

Гэвч дээрх үйл ажиллагааны төлбөр нийт 1,7 тэрбум төгрөг өнөөг хүртэл олгогдоогүй байсныг  Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан засгийн газарт танилцуулж, шийдвэрлүүлэхээр болжээ.

Эх сурвалж: Монгол Улсын Засгийн газар