Дундговийн Дэлгэрцогт сумын нутагт болсон 5 магнитудын газар хөдлөлтийн чичиргээ Улаанбаатарт мэдрэгджээ

Дундговийн Дэлгэрцогт сумын нутагт болсон 5 магнитудын газар хөдлөлтийн чичиргээ Улаанбаатарт мэдрэгджээ

Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын нутагт өнөөдөр өглөө болсон 5 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн чичиргээ Улаанбаатар хотод мэдрэгдсэн байна. 

Энэ талаар ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгээс: 

  • Газар хөдлөлт болсон хугацаа (Улаанбаатарын цагаар) : 2025-07-03 07:03:50
  • Газар зүйн байршил (Өргөрөг, Уртраг) : 46.25 106.34
  • Газар хөдлөлтийн хүч (магнитуд) : 5.0
  • Болсон газар : Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын нутагт

Газар хөдлөлтийн төвөөс ойр орших аймаг сумд:

  • Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын төвөөс Хойд зүгт 13 км
  • Дундговь аймгийн Дэрэн сумын төвөөс Баруун зүгт 29 км
  • Дундговь аймгийн Адаацаг сумын төвөөс Зүүн зүгт 49 км гэж мэдээллээ.