БНХАУ-д коронавирусийн эсрэг вакцины Олон Улсын чуулга уулзалт болно

БНХАУ-д коронавирусийн эсрэг вакцины Олон Улсын чуулга уулзалт болно

Коронавируст халдварын эсрэг вакцины хамтын ажиллагааны Олон Улсын  чуулга уулзалт анх удхаа  наймдугаар сарын 5-нд /пүрэв гараг/ БНХАУ-д зохион байгуулагдах болсон байна. Энэ талаар БНХАУ-ын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Жао Лижянь өчигдөр /2021.07.29/ хийсэн  хэвлэлийн бага хурлын үеэр энэ тухай мэдэгдсэн байна. Мөн чуулга уулзалтыг онлайн видео хэлбэрээр зохион байгуулна хэмээн хэлжээ.

Онлайн чуулга уулзалтын гол зорилго нь вакциныг Дэлхий даяар шударгаар, тэгш хүртээмжтэйгээр хуваарилах арга замыг судлах юм байна. Түүнчлэн БНХАУ-ын Гадаад Хэргийн Яамны хэвлэлийн төлөөлөгч вакцин бол коронавируст халдварыг дарах хүчтэй зэвсэг гэдгийг онцолжээ.