Израиль 60-аас дээш насны иргэдэд "Pfizer” вакцины гурав дахь тунг хийж эхэлнэ

Израиль 60-аас дээш насны иргэдэд "Pfizer” вакцины гурав дахь тунг хийж эхэлнэ

Израиль улс коронавирусийн эсрэг “Pfizer” вакцины хоёр дахь тунг "авсан" 60-аас дээш насны иргэдэд “бүүстер” буюу гурав дахь тунг хийж эхлэх талаар тус улсын Ерөнхий сайд Нафтали Беннетт өчигдөр/2021.07.29/ мэдээлжээ.

Хэдхэн сарын өмнө хүн амын дийлэнх хувиа амжилттай дархлаажуулж чадлаа хэмээн дэлхий нийтэд зарлаж байсан тус улс коронавирусийн халдварын шинэ тархалтыг зогсоохыг хичээж байна. Лхагва гараг/2021.07.26/-т  шинээр 2,300 гаруй тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн гуравдугаар сараас хойших хамгийн өндөр үзүүлэлт байв. Ийнхүү халдварын тархалт дахин нэмэгдэж буйг тус улсын эрдэмтэд коронавирусийн Дельта хувилбартай холбон тайлбарлаж байна.

“Пфайзер” компаниас энэ долоо хоногийн лхагва гарагт мэдээлэл хийж “хоёр дахь тунгаас хойш зургаан сарын дараа вакцины бүүстер тунг хийлгэсэн хүмүүст Дельта хувилбараас хамгаалах хүчтэй дархлаа тогтоож байгаа талаар мэдэгдсэн билээ. Уг мэдэгдэлд тулгуурлан тус компанийн вакцинаар иргэдээ дархлаажуулсан орнууд "бүүстер тунгийн судалгаагаа аль хэдийн эхлүүлээд байна.

Эх сурвалж: WashingtonPost