''Nevertheless'' киноны туслах жүжигчнийг "найз охиноо хуурсан" хэмээн кино багаас хасжээ

''Nevertheless'' киноны туслах жүжигчнийг "найз охиноо хуурсан" хэмээн кино багаас хасжээ

БНСУ-ын “JTBC” телевизийн бүтээл “Nevertheless” олон ангит киноны туслах дүрийн жүжигчин Ким Мин Гвы найз бүсгүйгээ хуурч, хөл хорионы дүрэм зөрчсөнөөс болж кино багаас хасагджээ.

Тодруулбал, 10 ангит тус киноноос Ким Мин Гвын өмнө нь гарсан хэсгийг засварлан хасч, цаашид гарах ангиудаас хасахаар болсон байна. Одоогийн байдлаар “Nevertheless” киноны эхний зургаан анги дэлгэцээр цацагдсан ба дараагийн анги долдугаар сарын 31-нд цацагдах тов бий.

Жүжигчин Ким Мин Гвы нь зургаан жил үерхэхдээ олон удаа хуурсан төдийгүй өөр эмэгтэйтэй уулзахын тулд ковидын үеийн хөл хорионы дэглэмийг зөрчсөн хэмээн түүний найз бүсгүй долдугаар сарын эхээр мэдэгдсэн байдаг. Мөн тус мэдэгдлийн дараа Ким Мин Гвы найз бүсгүйгээ хуурсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн ч хөл хорионы дэглэм зөрчөөгүй гэжээ. 

                                                                                                                                                   ЭХ СУРВАЛЖ: NME NEWS