Олимпод өрсөлдсөн БНСУ-ын теннисчинг ''зураасан нүдэт'' хэмээн хочилсон тайлбарлагчийг халжээ

Олимпод өрсөлдсөн БНСУ-ын теннисчинг ''зураасан нүдэт'' хэмээн хочилсон тайлбарлагчийг халжээ

Токио 2020 олимпын наадмын ширээний теннисний төрөлд өрсөлдсөн БНСУ-ын тамирчинг телевизийн тайлбарлагч эд эрхтэнийх  нь шинж байдлаар доромжилсон тохиолдол гарчээ.

Тодруулбал, БНСУ-ын теннисчин Жон Юнсик Грекийн тамирчин П.Гионистой өрсөлджээ. Уг тоглолтыг Грекийн нэгэн телевизийн тайлбарлагч шууд дамжуулалтаар тайлбарлахдаа БНСУ-ын тамирчинш “Зураасан нүдэт” гэж хэлсэн нь олны дургүйцлийг төрүүлжээ. Иймээс тухайн тайлбарлагчийг үүрэгт ажлаас нь халсан байна. Олимпын наадам эв найрамдал, эрх чөлөөний бэлгэдэл болдог тул бусдын гадаад төрх, иргэншлийг гутаах тоглоом тохуу хийх нь ёс зүйн зөрчил юм. Мөн энэ удаагын Токиогын олимпын гол уриа нь хүний эрх, тэгш байдал билээ.