ОХУ-д сүүлийн нэг долоо хоногт шатахууны үнэ 45-49 рублиэр өсжээ

ОХУ-д сүүлийн нэг долоо хоногт шатахууны үнэ 45-49 рублиэр өсжээ

Өчигдөр /2021.07.29/ ОХУ-ын Засгийн газар бензиний үнэ их хэмжээгээр өссөнтэй холбоотой АИ-95, АИ-98 авто бензиний экспортыг 9-р сарын 1 хүртэл түр хязгаарлахаар шийдвэрлэсэн билээ.

Улмаар манай улс БНХАУ-ын “China Oil” компаниас шатахуун нийлүүх талаар албаныхан мэдэгдсэн. Тэгвэл ОХУ-д шатахууны үнийн нөхцөл байдлын талаар ТАСС агентлаг мэдээллээ. 

Сүүлийн нэг долоо хоногт/07 дугаар сарын 19-25/ ОХУ-д шатахууны үнэ литр тутамд дунджаар 48.44 рублиэр /1888 төгрөг/ нэмэгдсэн байна.

Тодруулбал, АИ-92 автобинзен 11 копейк буюу 45.63 рубль/1,778 төгрөг/-ээр, АИ-95 бензин 49,36 рубль/1900 төгрөг/, АИ-98 нь 49.36 рубль/2,203/-ээр тус тус өссөн үзүүлэлттэй байна.

Одоогоор хамгийн их үнийн өсөлт Владивосток (+ 1.7%), Кызыл (+ 1.3%) хотод бүртгэгдсэн байна. Харин Москва, Санкт -Петербург хотод бензиний үнэ тус бүр 0.3, 0.2%-иар өссөн байна.

Эх сурвалж: ТАСС