АНУ шинээр вакцин хийлгэх иргэддээ 100 ам.доллар өгөхөө амлалаа

АНУ шинээр вакцин хийлгэх иргэддээ 100 ам.доллар өгөхөө амлалаа

Коронавируст халдварын нөхцөл байдалтай холбоотойгоор АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден вакцин хийлгэх журамд өөрчлөлт оруулжээ. Тэрээр шинээр вакцинд хамрагдаж байгаа иргэдэд 100 долларын урамшуулал өгөхөө амлажээ.

Тус улсын хамгийн том ажиллах хүч болох АНУ-ын холбооны албан хаагчдад вакцины шинэ хатуу шаардлага тавих болжээ. Шаардлагад ажилтнууд вакцин хийлгэсэн нотлох баримтаа үзүүлэх эсвэл заавал ПСР  шинжилгээ хийлгэж, маск зүүх ёстой болсон байна. Мөн пүрэв гарагт Жо Байден мэдэгдэл хийхдээ коронавирусний дельта хувилбар нөхцөл байдлыг улам дордуулж байгаа учраас энэхүү арга хэмжээг шинээр тогтоож байна гэв. Мөн тэрбээр "Нас барах эрсдэлгүй байсан хүмүүс ч амиа алдаж байна. Цаашид ч амиа алдах эрсдэлтэй байна" гэж хэлсэн байна. 

Түүнчлэн одоогийн байдлаар АНУ-ын иргэдийн тал хувь нь вакцинжуулалтад бүрэн хамрагдсан аж. Мужууд урамшууллын мөнгийг Америкийг аврах төлөвлөгөө бүхий 1.9 их наяд долларын төсвөөс санхүүжүүлэх юм байна.

Ерөнхийлөгч Байден "Мөнгөн урамшуулал нь вакцин хийлгэсэн америкчуудад шударга бус мэт санагдаж болох ч илүү олон хүнийг вакцинд хамруулж чадвал бид бүгдэд ашиг тусаа өгөх болно" гэж хэлсэн байна.

Коронавируст халдварын эсрэг вакцин хийлгэхээс татгалзсан төрийн албан хаагчдыг ажлаас нь халахгүй ч Цагаан ордны энэхүү алхам нь улсын хэмжээнд бусад ажил олгогчдод үлгэр жишээ үзүүлэх зорилготой гэнэ.

Эх сурвалж: ВВС