''Рио Тинто'' группыг Их Британийн Санхүүгийн зохицуулах байгууллага шалгаж байна

''Рио Тинто'' группыг Их Британийн Санхүүгийн зохицуулах байгууллага шалгаж байна

Рио Тинтогын Монголын говьд хэрэгжиж буй зэсийн томоохон төслийн гүний уурхайн бүтээн байгуулалт хойшилсонтой холбоотойгоор тус группыг Их Британийн Санхүүгийн Зохицуулах Байгууллагаас хяналт шалгалтын ажиллагаа явуулж байгаа талаар Financial Times мэдээллээ.

Financial Times-т мэдээлснээр  2018, 2019 онд “Оюу толгой” төслийн үнэлгээг мэдээлэхдээ үнэт цаасны журмыг зөрчсөн эсэхийг тодруулахаар уг шалгалтыг хийж байгаа хэмээжээ. "Рио Тинто" компани 2019 оны долдугаар сард "Оюу толгой" төслийн гүний уурхайн бүтээн байгуулалтын зардал 1.2-1.9 тэрбум ам.доллараар нэмэгдэж, төслийн хугацаа 16-30 сараар хойшилж мэдэхээр болсон хэмээн мэдээлж байв.  Энэхүү үйл явдал нь хөрсний чулуулгийн бүтэцтэй холбоотойгоор гүний уурхайн бүтээн байгуулалтын дизайныг өөрчлөх болсонтой холбоотой хэмээн тайлбарлаж байсан юм.

Мөн Рио Тинто зарим хөрөнгө оруулагч болон ажилтны зүгээс ийм асуудал үүссэнийг хэдэн сарын өмнө мэдэж байсан аж. Гэвч хөрөнгө оруулагчдад ил болгоогүй хэмээн мэдэгджээ.

Шалгалтаар Рио Тинтотой компанийн хууль эрх зүйн зөрчилтэй холбоотой 140 тэрбум ам.долларын асуудлыг Их Британийн Санхүүгийн зохицуулах байгууллагын шалгаж  энэхүү асуудлыг сөхсөн байна. Үүнээс гадна тус компани  2017 онд Мозамбик дахь нүүрсний хөрөнгийг хөөрөгдсөний улмаас АНУ-ын санхүүгийн зохицуулагчид залилангийн хэрэгт буруутган  27 сая фунтээр торгож байсан талаар дурджээ.

Манай улсын Засгийн газраас байгуулсан ажлын хэсэг үүсээд буй асуудалд хөндлөнгийн шинжээчийн дүгнэлт гаргуулахаар шийдсэн ба дүгнэлт наймдугаар сарын эхээр гарах талаар мэдээлсэн байна.

 




“BONUS BOOST” BSB-д

6 цагийн өмнө