ФОТО: БНХАУ “ГАЗ-69” автомашины шинэ загварыг шинэчлэн бүтээжээ

ФОТО: БНХАУ “ГАЗ-69” автомашины шинэ загварыг шинэчлэн бүтээжээ

Монголчуудын сайн мэдэх ГАЗ-69 гэх Орос хүлэг анх 1962 онд зохиогдож, шинэчлэн өөрчлөгдөөр ирсэн билээ. Сүүлийн байдлаар УАЗ-469 болон УАЗ-3151 болж сайжруулсан юм. Уг машиныг үйлдвэрлэгч компани нь бусад компаниудыг бодвол жил бүр олон олон шинэ загвар гаргаад байдаггүй ч нэг гаргасан загвар нь маш сайн болдгоороо онцлог.

Энэхүү машин нь анх бартаат замд байлдааны нөхцөлд зориулагдаж бүтээж байсан бөгөөд донсолгоо маш хүчтэй нөлөөлдөг юм. Энэ нь манай улсын  орон нутгийнхны хувьд ихээхэн алдаршиж, хайр хүндэтгэлийг хүлээгээд нэлээдгүй хугацааг өнгөрчээ.

Тэгвэл саяхан БНХАУ “Wey Tank 300” гэх УАЗ-ын загварыг шинэчлэн сайжруулсан бүтээлээ танилцуулжээ. Уг машиныг Оросууд УАЗ-ын хойд дүр гэж нэрлэж байгаа бөгөөд УАЗ-ийн түвшинд очиход хэрэгтэй гэгдэх бүх зүйл байна гэж үзэж байгаа юм байна. Бүрээс нь хүртэл 469 гэх  тоотой харагдаж байгаа нь мэрийлттэй байгааг онцолжээ.

Гэхдээ энэ нь Хятад эд анги, угсралтаар бүтсэн байгаа тул өөрсдийн гэсэн загвар бүхий Хятад жийп машин үйлдвэрлэж яагаад болохгүй гэж үзэж байгаа юм.

Гадаад төрх нь УАЗ-тай адилхан байгаа нь хуулбар гэдэг нь илхэн. “Wey Tank 300” нь 245 морины хүчтэй хөдөлгүүртэй ба, 8 шатлалт автомат хурдны хайрцагтай. Мөн 6 аюулгүйн дэр, эко арьсан салон, мультмедиа систем, олон дугуйтай аж.  Одоогоор тус машины худалдаалагдах үнэ нь 2 сая рубль гэж тооцоолсон байна.

 




Өнөөдөр үхэр өдөр

1 цагийн өмнө