Эм, эмнэлгийн хэрэгсэл ачсан тээврийн хэрэгслийг Замын-Үүдийн боомтоор саадгүй нэвтрүүлэхийг даалгалаа

Эм, эмнэлгийн хэрэгсэл ачсан тээврийн хэрэгслийг Замын-Үүдийн боомтоор саадгүй нэвтрүүлэхийг даалгалаа

Эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж ачсан тээврийн хэрэгслийг дараалал харгалзахгүйгээр хил нэвтрүүлэхийг  Замын-Үүдийн боомтынхонд даалгасан байна.

Мөн иргэдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах зайлшгүй шаардлагатай бараа бүтээгдэхүүн, тоног төхөөрөмжийг саадгүйгээр хилээр нэвтрүүлэхээр болжээ. Үүнээс гадна эдийн засгийн болон стратегийн ач холбогдолтой бүтээн байгуулалтын ажил эрхэлдэг байгууллагуудад ч бараа, бүтээгдэхүүнээ саадгүй оруулж ирэх боломж олгосон байна.

Монгол Улсад ковид 19  халдварын үед шаардлагатай 38 нэр төрлийн, 4.5 тэрбум төгрөгийн эмийн нөөц байгаа. Үүнээс гадна вирусийн эсрэг эмийн гурван тэрбум төгрөгийн нөөц байгаа аж.