ТАНИЛЦ: Хоорондоо төстэй харагдахын тулд хувцсаа хослуулж өмсдөг ахимаг насны хосууд

ТАНИЛЦ: Хоорондоо төстэй харагдахын тулд хувцсаа хослуулж өмсдөг ахимаг насны хосууд

Япон улсад гэр бүл болоод 40-өөд жил болж буй “БонПон” гэх хочтой ахимаг насны хосын бие биетэйгээ ижилсэж өмссөн хувцаснууд цахим ертөнцөд од болоод байгаа билээ. Тэгвэл энэхүү хосын тухай товчхон мэдээллийг хүргэж байна.

Хоёр хос одоо 70-аад настай бөгөөд нэг охинтой аж. Ганц охин нь том болж тусдаа гаран, хоёр хос ч тэтгэвэртээ гарсан учраас "Тэтгэвэрт гарах ч бас хөгжилтэй байж болохыг харуулахыг хүссэн" аж. 

Анх 2016 оноос ижилхэн хувцас өмсөж, зургаа инстаграмд тавьснаар хүмүүсийн анхаарлыг татсан ба өдгөө 830 мянга дагагчтай болоод байгаа юм.

Нөхөр Бон хэлэхдээ “Бид өөр хоорондоо яг ижилхэн биш учраас жаахан төстэй болгох аргыг олсон нь үнэхээр сайхан байдаг. Одоо бид хоёр хоёулаа буурал үстэй болчихсон болохоор бүр ч адилхан харагдахад хүргэсэн” гэсэн юм.

Хувцсаа ижилсүүлж өмсөхдөө голдуу “Uniqlo” брэндийн хувцаснуудыг өмсдөг бөгөөд 2018 онд өөрсдийн хувцасны дэлгүүр ч нээж байсан удаатай.

 




Өнөөдөр хонь өдөр

1 цагийн өмнө