Хөхний хорт хавдрын эсрэг шинэ эмийг хулгана дээр туршихад 95-100 хувийн үр дүн үзүүлжээ

Хөхний хорт хавдрын эсрэг шинэ эмийг хулгана дээр туршихад 95-100 хувийн үр дүн үзүүлжээ

Хөхний хорт хавдрын эсрэг үйлчилгээтэй ''ERSO'' нэртэй шинэ эмийг хулгана дээр амжилттай туршсан байна. Ингээд Америкийн эрдэмтэд шинэ эмийг мэрэгч амьтад дээр туршихад хавдрын эсийг 95-100% устгасан үр дүн үзүүлжээ.

Шинэ эм бэлдмэл нь хавдрын эхэн үед төдийгүй хүндрэлийн үе хүртэл үр дүнтэйгээр хавдрын эсрэг сайн тэмцэж байгаа юм. Мөн хавдарын эсээс гадна бусад эрхтэнд үсэрхийлсэн эсүүдийг ч маш богино хугацаанд буюу гурван өдөрт устгажээ.

Тун удахгүй эрдэмтэд шинэ эмийг хүмүүст туршиж, бусад төрлийн хорт хавдрын эсрэг хэр үйлчлэхийг шалгахаар төлөвлөж байгаа аж. Түүнчлэн зарим хэвлэлд дурдсанаар “ERSO” эм  нь уушиг, яс, элгэнд үүссэн хорт хавдрын эсийг амархан устгаж байгаа гэжээ.




Өнөөдөр хонь өдөр

3 цагийн өмнө