Маргааш Буянт-Ухаад бага оврын онгоцны шоу зохиогдоно

Маргааш Буянт-Ухаад бага оврын онгоцны шоу зохиогдоно

Монгол Улсад зорчигч тээврийн том онгоцноос гадна бага оврын онгоц хэрэглээнд нэвтэрч, сонирхогчдын тоо ихэссэн. 

Үүнтэй холбоотойгоор хуучин нисэх буудал буюу Буян Ухаад бага оврын онгоцны үзэсгэлэн зохиогдохоор болжээ. Тус үзэсгэлэн шоуг Иргэний нисэхийн ерөнхий газраас зохион байгуулж байгаа ба маргааш /2021-07-30/ 10-16 цагийн хооронд үргэлжлэх юм байна. Өдөрлөгийн  үеэр 30 гаруй бага оврын онгоцыг танилцуулах ба шүхрээр буух үзүүлбэр зэрэг олон сонирхолтой хөтөлбөр багтжээ.