ТАСС: ОХУ шатахууны экспортод хориг тавих эсэхээ тун удахгүй шийднэ

ТАСС: ОХУ шатахууны экспортод хориг тавих эсэхээ тун удахгүй шийднэ

ОХУ -ын Эрчим хүчний яам шатахууны экспортод түр хориг тавих эсэхээ дотоодын зах зээлийн нийлүүлэлт, үнийн нөхцөл байдлаас хамаарч тун удахгүй шийднэ хэмээн ТАСС агентлаг мэдээллээ.

ОХУ-ын Эрчим хүчний яамны сайд энэ талаар “Бид энэ долоо хоногтоо багтаан шатахуун экспортлохыг түр хориглох эсэхээ шийднэ. Ингэхдээ шатахууны биржийн үнийн динамик дээр тулгуурлах болно. Хэрэв шатахууны экспортод хязгаарлалт тавьбал уг арга хэмжээ хамгийн багадаа гурван сар үргэлжилнэ” гэв.

Санкт-Петербургийн олон улсын түүхий эдийн биржийн мэдээлснээр бензиний биржийн үнэ гурван өдөр дараалан буурч байна. Мягмар гарагийн арилжааны үеэр АИ -92 бензиний үнэ 0.3% -иар буурч, тонн тутамд 56.9 мянган рубль, АИ -95 0.4% -иар буурч, тонн тутамд 58.76 мянган рубль болжээ. Дизель түлшний үнэ 0.2% -иар буурч, тонн тутамд 51.17 мянган рубль болсон байна.

Эх сурвалж: ТАСС