Хойд Солонгосын гурван цэрэг BTS хамтлагийн бүжгийг бүжиглэснийхээ төлөө баривчлагджээ

Хойд Солонгосын гурван цэрэг BTS хамтлагийн бүжгийг бүжиглэснийхээ төлөө баривчлагджээ

Энэ долдугаар сарын 18-ны өдөр Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун “Урд хөрш болох Өмнөд Солонгосын үг хэллэгийг ашиглавал хамгийн өндөр ял буюу цаазаар авах ял оногдуулна” хэмээн хуульчилсан билээ. Тэрээр “К-поп бол хорт хавдар” гэж тодорхойлсон бөгөөд өөрсдийн соёл иргэншилд хүчтэй цохилт өгч, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчихөд хүргэж байгаа гэж үзэн ийнхүү арга хэмжээг авсан байна.

Тэгвэл сүүлийн үеүдэд Хойд Солонгост олон ангит драмууд нэлээн эрчийг авч алдартай болоод байгаа бөгөөд Өмнөд Солонгосын киног нууцаар үзэж байсан зургаан оюутанг баривчилж, хорих ял оноосон бол мөн саяхан тус улсын Агаарын цэргийн хүчний командлалын 20 орчим насны гурван цэргийг алдарт BTS хамтлагийн “Blood, sweat, tears” бүжиглэж байхыг илрүүлэн баривчилсан байна.