“Дельта вирусийн тархалтаас шалтгаалж сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа эхлэх хугацааг шийднэ”

“Дельта вирусийн тархалтаас шалтгаалж сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа эхлэх хугацааг шийднэ”

Боловсрол Шинжлэх ухааны сайд Л.Энхтайван ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын хичээлийг есдүгээр сарын 1-нд эхлүүлнэ хэмээн мэдэгдсэн билээ. Тэгвэл Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцсэн байна.

Энэ талаар Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа “Есдүгээр сарын 1-нд хичээл сургуулийн үйл ажиллагааг эхлүүлэх хуультай байдаг. Ерөнхий сайд есдүгээр сарын 1-нд хичээл сургуулийн үйл ажиллагааг эхлүүлэхийн тулд бүхий л бэлтгэл ажлаа хангах үүргийг холбогдох албан тушаалтнууд, яамдын удирдлагуудад өгсөн байгаа. Яг есдүгээр сарын 1-нд хичээл эхэлнэ гэдэг хүлээлтийг иргэд зөвөөр ойлгох хэрэгтэй. Дельта вирусийн тархалтаас шалтгаалж, хичээл сургуулийн төлөвлөлтийг хийнэ гэж Ерөнхий сайд, Засгийн газар,  УОК-ын зүгээс өгч байна. Наймдугаар сарын 19-22-ны хооронд ЭЕШ болно. ЭЕШ-ыг харьцангуй дархлаажуулалтад хамрагдсан хүүхэд, залуусын дунд зохион байгуулах учраас эрсдэл бага гэж үзэж байгаа ч дархлаажуулалтад хамрагдаагүй байгаа 6-11 насны хүүхдүүдийг яах талаар 100 хувь шийдэгдээгүй. Өвчний нөхцөл байдлыг харгалзаж, хичээл сургууль эхлэх асуудлыг шийднэ.