Олимпын наадмаас медаль хүртсэн хамгийн жижиг улс Бермуд боллоо

Олимпын наадмаас медаль хүртсэн хамгийн жижиг улс Бермуд боллоо

Өчигдөр/2021.07.27/ олимпын наадмын триатлоны төрөлд Бермудын арлын тамирчин Флора Даффи алтан медаль хүртжээ. Ингэснээр Бермуд олимпоос алтан медаль хүртсэн хамгийн жижиг улс болж байна.

Даффи тэмцээний дараа өгсөн ярилцлагадаа “Би Бермудын залууст, мөн бусад жижиг улс орныхонд урам зориг хайрласан гэж бодож байна. Жижиг байлаа гээд дэлхийн тавцанд гайхалтай зүйл хийж чадахгүй гэсэн үг биш” гэжээ.

Цус багадалт, бэртэл гэмтэл, сэтгэлийн хямралтай удаан хугацааны туршид тэнцсэн Даффигийн хувьд алтан медаль хонгилын үзүүр дэх гэрэл байлаа. Тэрбээр хөлний гэмтлийн улмаас нэг жилийн турш бэлтгэл хийгээгүй өнжсөн аж.

63 мянган хүн амтай, Их Британийн захиргаанд байдаг Атлантын жижиг арлын тамирчин өөрийн улсын нэрийг медалийн эздийн жагсаалтад нэмсэн нь түүхэнд тэмдэглэгдэх үйл явдал юм.

Триатлоны төрлийн удаах байруудыг Их Британийн Жоржиа Тейлор-Браун, АНУ-ын Кэйти Заферес нар хүртжээ.

Эх сурвалж: CNN




Өнөөдөр гахай өдөр

3 цагийн өмнө