“Модерна” вакцин Дельта хувилбарын эсрэг сайн үр дүн үзүүлж буйг зарласны дараа хувьцаа нь огцом өсжээ

“Модерна” вакцин Дельта хувилбарын эсрэг сайн үр дүн үзүүлж буйг зарласны дараа хувьцаа нь огцом өсжээ

Өнгөрсөн сарын сүүлээр АНУ-ын биотехнологийн “Модерна” компани өөрсдийн бүтээсэн вакцин коронавирусийн Дельта болон анхаарал татсан хэд хэдэн хувилбарын эсрэг сайн үр дүн үзүүлж байгааг зарласан билээ.

Тус компаниас хийсэн судалгааны үр дүнд “Модерна” вакцин коронавирусийн Дельта, Бетта, Каппа хувилбарын вирусийг саармагжуулах нөлөөтэй болох нь тогтоогдсон байна. Улмаар Энэтхэг улс “Модерна”-ийн вакциныг албан ёсоор бүртгэж авсан. Үүний дараа тус компанийн хувьцаа 6.9 хувиар өсөж, 238.40 ам.долларт хүрчээ.  

Өнөөдрийн байдлаар коронавирусийн Дельта хувилбар дэлхийн 184 улсад бүртгэгдээд байна. Уг хувилбар Альфа хувилбараас 60 гаруй хувиар илүү хурдан тархаж, шинж тэмдэг мэдэгдэхгүй ч богино хугацаанд хүндрүүлэх чадвар өндөртэй бөгөөд өөр хувилбараар өвчлөөд эдгэрсэн иргэд дахин өвчлөх, вакцины үр дүнг бууруулах эрсдэл маш өндөр аж.

Эх сурвалж: NPR




Өнөөдөр бар өдөр

2 цагийн өмнө