Тажикстаны ерөнхийлөгчийн зээ нар ковидоор ээжийгээ алдсанд эрүүл мэндийн сайдаа буруутгаж, зоджээ

Тажикстаны ерөнхийлөгчийн зээ нар ковидоор ээжийгээ алдсанд эрүүл мэндийн сайдаа буруутгаж, зоджээ

Өнгөрсөн долоо хоногт Тажикистаны ерөнхийлөгчийн эмэгтэй дүү коронавирусийн хүндрэлээр нас барсан байна. Улмаар ерөнхийлөгчийн эмэгтэй дүүг долдугаар сарын 21-ний өдөр оршуулсан юм.

Харин оршуулгын дараа талийгаачийн хүүхдүүд болох гурван залуу тус улсын эрүүл мэндийн сайд, ерөнхийлөгчийн эмч зэрэг албаны хэд хэдэн хүнийг хэвтэрт ортол нь зодсон тухай мэдээлэл олны дунд таржээ.

Мөн уг хэргийг мөрдөн шалгаж эхэлсэн ч засгийн газар, ерөнхийлөгчийн тамгын газар нь одоогоор ямар нэг мэдээлэл өгөхгүй байгаа гэнэ.

Тажикстаны нийслэл Душанбе хотод өчигдөр /2021-07-26/ АНУ-аас коронавирусийн эсрэг вакцин хандивласан тухай хэвлэлийн хурал зохион байгуулахад тус улсын эрүүл мэндийн сайд Жамолиддин Абдуллозода оролцоогүй аж. Иймээс сайдыг зодуулсны улмаас хуралд оролцоогүй гэсэн яриа үнэн эсэхийг сэтгүүлчид тодруулахад дэд сайд Шодихон Жамшед хариулахаас татгалзсан байна.

                                                                                                                     Эх сурвалж: Radio Free Europe