Чех улс хүчээр үргүй болгосон Цыган эмэгтэйчүүдэд нөхөн төлбөр олгоно

Чех улс хүчээр үргүй болгосон Цыган эмэгтэйчүүдэд нөхөн төлбөр олгоно

БНЧУ-ын эрх баригчид 1966-2012 оны хооронд хүн амынхаа нягтралыг бууруулах зорилготой эмэгтэйчүүдэд хүчээр үргүй болгох мэс засал хийх хатуу бодлого баримталдаг байжээ. Үүний дийлэнх хохирогч нь Цыган эмэгтэйчүүд байсан бөгөөд Засгийн газраас тэдэнд 12 мянган евро хүртэлх нөхөн төлбөр олгохоор төлөвлөөд байгаа аж.

Тухайн үеэд Чехийн дийлэнх төрөлт нь Цыган үндэстний дунд харьцангуй байсан тул уг бодлогыг хэрэгжүүлсэн бөгөөд улсын болон хувийн эмнэлгүүдэд хүүхэд төрүүлэх гэж ирэх үед нь үргүй болгох мэс заслаа нууцаар болон албадан хийдэг байв.

Мөн 1996 онд Перу улсын ерөнхийлөгч ядуурлыг бууруулах зорилготой энэ төрлийн бодлого хэрэгжүүлж байсан бөгөөд хожим үүний хохирогч гэгдэх 300 мянга орчим эмэгтэйд нөхөн төлбөр өгч байсан юм. 

Эх сурвалж: BBC




Өнөөдөр бар өдөр

7 минутын өмнө