Шорт өмссөн гэх шалтгаанаар Норвегийн багт оноосон 1500 еврогийн торгуулийг дуучин Pink төлөхөөр болжээ

Шорт өмссөн гэх шалтгаанаар Норвегийн багт оноосон 1500 еврогийн торгуулийг дуучин Pink төлөхөөр болжээ

Өнгөрсөн долоо хоногт Болгарт зохиогдсон Европын элсний волейболын тэмцээнд өрсөлдсөн Норвегийн эмэгтэйчүүдийн баг бикини өмсөх дүрмийг зөрчсөн. Улмаар тэднийг шорт өмссөн гэж торгосон нь шүүмжлэл дагуулсан юм.

Тэгвэл АНУ-ын дуучин ''Pink'' спортын тэмцээн эмэгтэйчүүдийг ялгаварласан хувцаслалтын  журам гаргасан гэж эсэргүүцэн тус багийн торгуулийн төлж өгөх санал тавьсан байна. Тус багийг Европын гар бөмбөгийн холбооноос тохиромжгүй хувцасласан гэдэг үндэслэлээр 1500 еврогийн торгууль ногдуулсан билээ.

Норвегийн волейблын баг

Тэд бикиниг биед тухгүй, тоглолтын үеэр өөрсдийг нь эвгүй байдалд оруулах өндөр хэмээн татгалзаж, ивээн тэтгэгчдээс эрэгтэйчүүдийн багт нь өгсөн хослолын шортыг өмссөн байжээ.

Гэвч торгууль оноосон албаныхан тэднийг дүрэмт хувцасны дүрмийг зөрчиж, бусад тамирчдын дунд тэгш эрхийн маргаан үүсгэсэн хэмээн буруутгасан байна. Энэхүү асуудалд АНУ-ын алдарт дуучин “Pink” олон нийтийн сүлжээнд хийсэн мэдэгдэлдээ “Хүйсээр ялгаварласан дүрэм, хувцаслалтыг эсэргүүцсэн Норвегийн элсний гар бөмбөгийн эмэгтэйчүүдийн багаар би маш их бахархаж байна. Би та нарын өмнөөс торгуулийг чинь төлөхдөө баяртай байх болно. Европын гар бөмбөгийн холбоо хүйсээр ялгаварласныхаа төлөө өөрсдөө торгуулах ёстой” гэсэн байна.