Долоон хоногийн турш баавгайн хашилтад байсан иргэнийг аварчээ

Долоон хоногийн турш баавгайн хашилтад байсан иргэнийг аварчээ

АНУ-ын Аляскад долоо хоногийн турш хүрэн баавгайн халдлагад өртөж байсан иргэнийг аварчээ. Тодруулбал, АНУ-ын эргийн хамгаалалтын албаныхан байшингийн дээвэр дээрээс гараа даллаж, тусламж дуудаж буй хүнийг олж харснаар түүнийг аварсан байна. Түүнийг аврахад цээжиндээ бага зэргийн хөхрөлттэй, хөл нь гэмтсэн байснаас өөр ямар нэг гэмтэл учраагүй байжээ. 

Тэрбээр өөрт тохиолдсон явдлаа ярихдаа “Баавгайн дайралтаас болоод бараг долоон хоног унтаагүй, надад гар буу байсан ч сум нь дуусчихсан. Баавгай байрлаж байсан байшингийн маань хаалгыг эвдлээд нураачихсан учраас гарах боломж байхгүйгээс үүдэж хашигдсан. Орой болохоор л буцаж ирээд байсан” гэжээ.

Тус иргэнийг олсон газар

Харин түүнийг аварсан нисдэг тэрэгний багийнхан ойролцоох зэрлэг ан амьтдыг судлах ажлын хүрээнд эрдэмтдийн багийнхны хамт нисэж байсан бөгөөд цаг агаарын байдлаас шалтгаалж чиглэлээ бага зэрэг өөрчлөн нисэж явсан байна. Улмаар энэхүү байшингийн дээвэр дээрээсээ цагаан туг барьсан залууг олж харан аварсан байна. Энэхүү бүс нутгийг баавгайн орон гэж тодорхойлдог ч иймэрхүү түрэмгий байдлаар баавгайтай таарах нь тун ховор тохиолдол гэсэн юм.

Эх сурвалж: BBC