Олимп болж буй Токио хотыг маргааш далайн хар шуурга дайран өнгөрөх төлөвтэй байна

Олимп болж буй Токио хотыг маргааш далайн хар шуурга дайран өнгөрөх төлөвтэй байна

Япон улс, тэр дундаа олимп зохион байгуулагдаж буй Токио хотыг маргааш орон нутгийн цагаар 15.00 орчимд далайн хар шуурга дайран өнгөрөх төлөвтэй байгааг тус улсын цаг уурын байгууллагаас анхаарууллаа. Үүний улмаас гадаа талбайд явагдах зарим тэмцээний хуваарьт өөрчлөлт орж, хойшлогдоод байна.  

Тухайлбал, байт харвааны эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн тэмцээн маргааш болох байсан ч нэг өдрөөр хойшлууллаа. Энэ төрөлд манай тамирчин Б.Урантунгалаг өрсөлдөх юм. Үүнээс гадна сэлүүрт завины тэмцээн хойшлогдохоор боллоо.  

Эх сурвалж: МҮОХ