Ц.Цогтбаатар Монакогийн тамирчныг цэвэр ялж, шилдэг наймд үлдлээ

Ц.Цогтбаатар Монакогийн тамирчныг цэвэр ялж, шилдэг наймд үлдлээ

Токио 2020 олимпын наадамд эрэгтэйчүүдийн 73 кг-д өрсөлдөж буй Азийн аварга Ц.Цогтбаатар Монакогийн Седрик Бессиг цэвэр ялж, шөвгийн наймд үлдлээ. Тэрбээр өрсөлдөгчөө этэх мэхээр тэнцвэр алдуулж, үргэлжлүүлэн дайрч унагаад вазари авсан. Дараа нь хөмрөх мэхээр хоёр дахь вазаригаа авснаар барилдааныг хугацаанаас нь өмнө дуусгалаа.

Одоо манай бөх Косовогийн  тамирчин Европ тивийн аварга Акил Гжаковатай хагас шигшээд үлдэхийн төлөө барилдана. Хоёр бөх өмнө нь гурван удаа таарахад Цогтбаатар хоёрт нь ялж байв. Хамгийн сүүлд энэ оны гуравдугаар сард Тбилисийн их дуулгын хагас шигшээд Ц.Цогтбаатар хожсон билээ.