ТОКИО 2020: Саид Моллайе маргааш Казахстаны жүдочтой эхний барилдаанаа хийнэ

ТОКИО 2020: Саид Моллайе маргааш Казахстаны жүдочтой эхний барилдаанаа хийнэ

Жүдогийн ДАШТ-ий алт, хүрэл медальт Саид Моллайе Монгол Улсын иргэншил авч, Токио 2020 олимпын наадамд Монголын нэрийн өмнөөс барилдахаар болсон билээ. Эрэгтэйчүүдийн -81 кг-д хүчээ сорьж буй тэрбээр эхний барилдаанаа маргааш 10.00 цагт Казахстаны тамирчин Дидар Хамзатай хийнэ.

Өдгөө 24 настай жүдоч Дидар Хамза нь 2017 онд Загреб хотод болсон өсвөр үеийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль, 2013 онд кадетийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль, 2015 онд Оренбург хотод болсон Европын цомын тэмцээнд хүрэл медаль хүртсэн. 2016 онд тэрбээр амжилтаа ахиулж Европын нээлттэй тэмцээнд түрүүлж, Алматы дахь Гранпри тэмцээнд хүрэл медаль хүртсэн юм.