ВИДЕО: “Ганган цагаан” дууг албан ёсны эрхтэй хуулбарласан

ВИДЕО: “Ганган цагаан” дууг албан ёсны эрхтэй хуулбарласан

2020 оны трэнд дуу “Gangbay-Ганган цагаан” дууг мэдэхгүй хүн ховор биз ээ. Энэхүү бүтээл нь анх 2020 оны зургадугаар сарын 11-ны өдөр цацагдаж сонсогч, фэнүүдийн дунд содон ая, хэмнэлээрээ ихээхэн шуугиулж байсан бүтээл билээ. Тэгвэл сүүлийн үеүдэд энэхүү дууны аяыг хулгайн ая, хуулбарласан гэх яриа иргэдийн дунд ихээхэн явж, шүүмжлэл дагуулаад байгаа. Энэ талаар бид уншигчдадаа товчхон мэдээлэл хүргэж байна.

Сүүлийн үед хоорондоо төстэй ая, хэмнэлтэй бүтээлүүд олноор гарах болсон. Энэ нь залуу уран бүтээлчид платформ сувгуудаас өөрийн хэв маяг, үгэнд тааруулж ая худалдаж авдгаас үүдэлтэй юм. Тодруулбал, дурын платформ сувгуудаас хүмүүсийн санал болгож, тавьсан аянуудаас сонгож худалдан авах боломжтой бөгөөд ингэж авснаар нэг аяыг хэдэн ч уран бүтээлч аван хэв загварыг нь өөрчилж дуу гаргах эрхтэй болдог байна. Өөрөөр хэлбэл “Албан ёсны эрхтэй” хуулбар гэсэн үг юм. Тэгвэл энэхүү “Ганган цагаан” дууны аянд хэд хэдэн гадаадын уран бүтээлчид өөрсдөдөө нэмж завсарлан туурвиж хүртээл болгож байсан байна.

Энэ талаараа тус хамтлагийн дуучин Д.Ганбат, “Анх дууныхаа үгийг бичээд youtube-ээс аяаа хайж олж байсан. Дуу маань ямар нэгэн оюуны өмчийн маргаангүй. Бүх эрх нь албан ёсоор бидэнд байдаг шүү” гэж байсан юм.

ҮЗЭХ: