Ц.Цогтбаатар Гвинейн тамирчныг ялж, шөвгийн 16-д шалгарлаа

Ц.Цогтбаатар Гвинейн тамирчныг ялж, шөвгийн 16-д шалгарлаа

Өнөөдөр жүдо бөхийн хоёр тамирчин Токиогийн дэвжээнд хүч, самбаагаа сорьж байна. Дөнгөж сая эрэгтэйчүүдийн 73 кг-д өрсөлдөж буй Азийн аварга Ц.Цогтбаатар Гвинейн бөх Самба Бахтай барилдаж, ялалт байгууллаа. Ингэснээр тэрбээр шөвгийн 16-д барилдах эрхтэй болж байна.

Үүний өмнөхөн Хөдөлмөрийн баатар, олимпын мөнгөн медальт Д.Сумъяа эхний тойрогтоо Словенийн бөх Кая Кайзерт вазари үнэлгээгээр ялагдаж, олимпоо өндөрлүүлсэн юм.