Ховор төрлийн цоохор ирвэсээс коронавирусийн халдвар илэрчээ

Ховор төрлийн цоохор ирвэсээс коронавирусийн халдвар илэрчээ

АНУ-ын Сан Диего дахь амьтны хүрээлэнгийн ховор төрлийн цоохор ирвэсээс коронавирусийн халдвар илэрчээ. Өнгөрсөн пүрэв гараг/2021.07.22/-т цоохор ирвэс ханиалгаж, хамраас нь шингэн зүйл гоожиж байгааг хүрээлэнгийн ажилчид анзаарсан байна. Улмаар шинжилгээ хийхэд коронавирусийн халдвар авсан нь батлагдсан аж.

Одоогоор ирвэс ямар замаар халдвар авсныг тогтоогоогүй байна. Өнгөрсөн нэгдүгээр сараас уг амьтны хүрээлэнгийн амьтдыг рекомбинант цэвэршүүлсэн баяжуулалтын уургийн вакцинаар дархлаажуулж эхэлсэн юө. Тус вакцин нь хүнд зориулагдаагүй бөгөөд амьтдыг коронавирусээс урьдчилсан сэргийлэх, мөн халдвар авсан тохиолдолд хурдан эдгээх зориулалттай.  Харин халдвар авсан ирвэс нь вакцин хийлгээгүй байжээ.  

Цоохор ирвэс дэлхий дээр 4000-6000 орчим байдаг ховор төрлийн зэрлэг амьтан юм.

Эх сурвалж: CNN