Японы тамирчин усан сэлэлтийн анхны алтан медалийг эх орондоо авчирлаа

Японы тамирчин усан сэлэлтийн анхны алтан медалийг эх орондоо авчирлаа

Токио 2020 олимпын наадам гурав дахь өдрөө үргэлжилж байна. Дөнгөж сая Японы тамирчин Юи Охаши эмэгтэйчүүдийн 400 метрийн усанд сэлэлтийн ганцаарчилсан төрөлд 4 минут 32.08 секундын амжилт үзүүлж, алтан медалийн болзол хангалаа. Ингэснээр тэр уг төрлөөр медаль хүртсэн Японы анхны тамирчин болж байна. 

Удаах байранд АНУ-ын тамирчин Эмма Вейант мөнгөн медалиар, Хали Фликингер хүрэл медалиар орлоо. Усан сэлэлтийн эхний гурван тэмцээнээс Америкчууд боломжит есөн медалийн тавыг нь аваад байна. Үүний дотор эрэгтэйчүүдийн 400 хувийн холимог сэлэлтийн төрөлд Чейз Калишийн алтан медаль хүртжээ.  

Эх сурвалж: Americianvoice