ДЭМБ: Ойрын саруудад Дельта вирус дэлхийн хэмжээнд “давамгайлах” хувилбар болно

ДЭМБ: Ойрын саруудад Дельта вирус дэлхийн хэмжээнд “давамгайлах” хувилбар болно

Коронавирусийн Дельта хувилбар дэлхийн 124 оронд бүртгэгдээд байна. Ойрын саруудад уг вирусийн мутаци дэлхийн хэмжээнд давамгайлах хувилбар болох төлөвтэй байгаа бөгөөд хэдхэн долоо хоногийн дотор 200 сая шинэ тохиолдол бүртгэгдэх магадлалтай талаар ДЭМБ-аас мэдээллээ.

Мутаци ялангуяа Европ, Номхон далайн баруун бүс нутагт нэмэгдэж байна. Барууны зарим орон нас баралтын түвшин буурч байгаатай холбогдуулан хязгаарлалтыг зөөлрүүлж эхэлсэн. Гэвч үүнээс улбаалан вакцин хийлгээгүй хүмүүс өвчлөх эрсдэл үүсэж байгаа юм. 

Дельта хувилбар давамгайлж буй орнууд:

Индонези

Өдөрт 1300 гаруй нас баралт бүртгэгдэж буй тус улс Азийн шинэ ковидын голомт болжээ. Талийгаачдын дийлэнх нь гэртээ нас барсан байдалтай байгаа нь эмнэлгийн ачаалал дийлдэхээ больж, өвчтөнүүдийг гэрт нь буцааж буйтай холбоотой.  

Тус улсад өдөрт коронавирусийн 50,000 гаруй шинэ тохиолдол бүртгэгдэж байгаа тус засгийн газар онцгой байдлын хязгаарлалтыг дор хаяж энэ долоо хоногийг дуустал үргэлжлүүлэх шийдвэр гаргасан. Даваа гаригт хязгаарлалтыг сунгах төлөвтэй баөйна. Энэтхэгт анх илэрсэн өндөр хурдтай халдварладаг Дельтагийн шинэ хувилбар тус улсад “давамгайлж” байгаа тул Засгийн газраас вакцинжуулалтыг эрчимжүүлэхээр зорьж байна. Одоогийн байдлаар вакцинд хамрагдах боломжтой 208 сая хүнээс дөнгөж 16 сая орчим нь бүрэн тунгаа хийлгэжээ. 

Тунис

Тус улсад сүүлийн саруудад шинээр бүртгэгдэх халдварын тоо эрчимтэй нэмэгдэсний улмаас эмнэлгийн  ачаалал “эцэстээ” хүрч, эмнэлгийн ажилтнуудын нөөц ч шавхагджээ. Хүний эрхийн байгууллагууд Тунисийн засгийн газрыг шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлж чадахгүй байна гэж буруутгаж, Эрүүл мэндийн сайдыг огцруулав.

7-р сард Эрүүл мэндийн яамны төлөөлөгч Тунис дахь Ковидын байдлыг "сүйрлийн шинжтэй" гэж тодорхойлжээ

Ирэх сард Тунист Европ, Арабын орнууд вакцин, хүчилтөрөгчийн аппарат болон бусад эмнэлгийн хэрэгслийг хандивлахаа амлаад байна. Үүний дараа нөхцөл байдал дээрдэнэ гэж эрх баригчид үзэж байна. 

Мексик

Мексик улс цар тахлын гурав дахь давлагаатай нүүр тулж байна. Шинээр бүртгэгдэх халдварын тоо өдөрт 15 мянгад хүрч, оны эхээр тохиож байсан нөхцөл байдал давтагдаж байна. Мехико хотод бүртгэгдэж буй халдварын шинэ тохиолдлын 60 гаруй хувийг Дельта хувилбар эзэлж байгаа нь эрх баригчдын санааг зовоох гол асуудал болж бжй. 

Мексик, АНУ-д Дельта хувилбар тархсан тул хоёр улс хоорондын хуурай замын хилийг хааж, онцын шаардлагагүй бол аялахгүй байхыг  иргэдэд анхааруулж байгаа юм. Тус улсын 18-аас дээш насны дөрвөн хүний нэг нь л вакцины бүрэн тунд хамрагдсан байна. Халдвар авсан хүмүүсийн ихэнх нь залуу, вакцин хийлгээгүй хүмүүс байгааг эрүүл мэндийн байгууллагаас анхааруулж байна.

Эх сурвалж: BBC




Өнөөдөр гахай өдөр

3 цагийн өмнө