Үерийн уснаас нярай хүүхдээ аврахын тулд өөрийн амийг золиосложээ

Үерийн уснаас нярай хүүхдээ аврахын тулд өөрийн амийг золиосложээ

БНХАУ-д хүүхдээ аврахын тулд өөрийн амийг золиослосон эмэгтэйн түүх олон хүний сэтгэлийг хөдөлгөөд байна. Болсон явдлыг тодруулбал, өнгөрсөн мягмар гараг/2021.07.20/-т Хенань мужийн Вангзонгдиан тосгонд хүчтэй аадар бороо орж, хөрсний гулгалт үүсжээ. Энэ үеэр 23 настай эмэгтэй, гурван сартай хүүхдийн хамт нурангид дарагдсан байна. Орон нутгийн захиргаанаас аврах ажиллагааг зохион байгуулсны эцэст 24 цагийн дараа нярайг эсэн мэнд олжээ. Харамсалтай нь маргааш өдөр нь буюу пүрэв гарагт нярайн ээж нас барсан байдалтай олджээ.

Ослын газарт ажилласан аврах багийн ажилтны хэлж буйгаар нас барсан эмэгтэйгийн цогцос ямар нэгэн зүйл дээш өргөж, хөлдсөн байдалтай олдсон байна. Тодруулбал, хүүхдээ үерийн усанд живүүлэхгүй гэж дээш өргөсөөр өөрөө амиа алдсан аж. Орон нутгийн хэвлэлүүд эх, хүүхдийн нэрийг нууцалсан байна.

Аврах багийнхан нярайг байшингаас гарган авч байна

Хятадын хэд хэдэн бүс нутагт их хэмжээний аадар борсны улмаас үер болж хүнд нөхцөл байдал үүсээд байна. Сүүлийн мэдээллээр үерийн улмаас 52 хүн нас барж, 400 мянга орчин хүнийг нүүлгэн шилжүүлжээ.

Эх сурвалж: BBC

 




Өнөөдөр бич өдөр

3 цагийн өмнө