Олон Улсын Математикийн Олимпиадад Монголын баг 2 алт, 2 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ

Олон Улсын Математикийн Олимпиадад Монголын баг 2 алт, 2 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ

Олон Улсын Математикийн 62-р Олимпиадад манай улсын зургаан сурагч амжилттай оролцож, багийн амжилтаараа 11-р байрт шалгарлаа. Харин Герман улсын баг 12-р байрт, Сингапур улсын баг 15-р байрт жагссан байна.

Монгол Улсын багийн гишүүд:

  • А.Нямдаваа- Алтан медаль (Сант сургууль)
  • М.Өнөболд- Алтан медаль (Нэгдүгээр сургууль)
  • Ц.Сайханбилэг- Мөнгөн медаль (Сант сургууль)
  • О.Мишээл-Мөнгөн медаль (Шинэ Монгол сургууль)
  • Д.Энэрэлт- Хүрэл медаль (Сант сургууль)
  • Б.Батсамбуу - Хүрэл медаль (Олонлог төв сургууль)

Багийн удирдагчаар Монголын математикийн олимпиадын хорооны дарга Б.Батбаясгалан, МУИС-ийн Математикийн тэнхимийн багш, Монголын математикийн олимпиадын хорооны гишүүн У.Батзориг нар ажилласан юм.