Өчигдөр/2021.07.23/ 34 дахь удаагийн зуны олимпын нээлт Японы Токио хотын цэнгэлдэх хүрээлэнд болж өндөрлөсөн билээ. Цар тахлын улмаас энэ жилийн олимп үзэгчгүй зохион байгуулагдсан ч орон орны хүндэт зочид төлөөлөгчдөөс бүрдсэн VIP 950 хүн оролцсон. Тэгвэл тэдний дунд 11 улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд гэх мэт төрийн тэргүүн, өндөр албан тушаалтнууд багтжээ. Тэдгээр эрхмүүдийг танилцуулбал:
Нээлтийн ёслол эхлэхээс өмнө Япон Улсын эзэн хаан Нарүхито наадмын нээлтэд оролцохоор айлчлан ирсэн 11 улсын 12 өндөр албан тушаалтныг хүлээн авч, хүндэтгэл үзүүлсэн юм.