СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Баянхонгор, Өмнөговь аймгийн нутгаар их хэмжээний бороо орно

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Баянхонгор, Өмнөговь аймгийн нутгаар их хэмжээний бороо орно

Маргааш /2021.07.24/ Баянхонгор, Өмнөговь аймгийн нутгаар ихээхэн хэмжээний бороо орохыг УЦАОШГ-аас анхаарууллаа.

Тодруулбал, долдугаар сарын 24-ний өдөр баруун аймгуудын ихэнх нутаг, төв болон говийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 25-ны өдөр баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон говийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар их хэмжээний хур тунадас орно.

Салхи зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4-9 градус, өдөртөө 18-23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 29-34 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна. Долдугаар сарын 25-ны өдрөөс нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүсэх ажээ.




Улаанбаатарт 21 градус дулаан байна

1 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр луу өдөр

1 цагийн өмнө