Халдвар авсан эр эхнэрийнхээ дүрд “хувиран”, орон нутгийн нислэгээр явж байгаад баригджээ

Халдвар авсан эр эхнэрийнхээ дүрд “хувиран”, орон нутгийн нислэгээр явж байгаад баригджээ

Индонезид коронавирусийн халдвар авсан эр орон нутгийн нислэгээр зүсээ хувиргаж, эхнэрийнхээ бичиг баримтаар явахыг завдсан хэрэг гарчээ. Тэрбээр нүүрээ бүрэн халхалсан эмэгтэй хүний гивлүүр зүүж, эхнэрийнхээ паспорт, шинжилгээний хариугаар онгоцонд суусан байна.

Гэвч нислэгийн дундуур хувцсаа сольж өмссөний  дараа онгоцны үйлчлэгч анзааран, хамгаалалтын ажилтнуудад мэдэгдсэнээр баригджээ.

Цагдаагийн байгууллагын мэдээлж буйгаар онгоц буусны дараа тус эрийг саатуулж, шинжилгээ авахад эерэг буюу халдвартай нь тогтоогдсон байна. Улмаар гэртээ өөрийгөө тусгаарлахыг тушааж, хорио цээрийн дэглэм дуусмагц яллагдагчаар татахаар болсон аж.

Эх сурвалж: BBC