ВИДЕО: Дэлхийн хамгийн хор хөнөөлтэй дунг нууцаар хил давуулах гэж байхад нь зогсоожээ

ВИДЕО: Дэлхийн хамгийн хор хөнөөлтэй дунг нууцаар хил давуулах гэж байхад нь зогсоожээ

Энэ зургадугаар сард АНУ-ын Техасын нисэх онгоцны буудлын ачаа тээшнээс аварга том Африкийн 15 эмгэн хумсыг илрүүлэн, хураан авчээ.

Африкийн Нигерээс ирсэн зорчигч чемоданд юу байгаа талаарх мэдүүлэгтээ хатаасан үхрийн мах гэсэн ч эмгэн хумс байсан аж. Энэхүү дун нь дэлхийн хамгийн хор хөнөөлтэй дунгуудын нэг гэж үздэг бөгөөд харин Африкийн баруун зүгийн уугуул нутгийн иргэд амтат хоол гэж үзэн хоол хүнсэндээ хэрэглэдэг.

Эдгээр дун нь байгаль орчинд ноцтой аюул занал учруулж, орон нутгийн экосистем, барилга байгууламжийг сүйтгэдэг бөгөөд дор хаяж 500 гаруй ургамлын зүйл иддэг аж. Үүнээс улбаалан жимс, хүнсний ногоо ургац бэлэн болоогүй тохиолдолд модны холтос руу шигдэж сүйтгэдэг гэжээ. Мөн хүний биед менингит үүсгэх нөхцөл байдлыг бүрдүүлдэг гэсэн ба уг амьтан нь дотроо паразит буюу шимэгч тээж улмаар хүний тархи болон нугасанд нөлөөлж үрэвсэлд өвчин болох менингитийг үүсгэдэг байна.

Мөн ганц аварга эмгэн хумс нь л гэхэд жилд дор хаяж 1200 орчим өндөг гаргаж чаддаг аж. Тиймээс цөөн тооны гэлтгүй эдгээр амьтдыг нэн даруй хурааж авах нь зүй ёсны хэрэг гэж мэдэгдэж, одоогоор тус амьтныг АНУ-ын Хөдөө аж ахуйн яамд хүлээлгэн өгсөн байгаа юм.

ВИДЕО: 

Эх сурвалж: BBC