Б.Бат-Эрдэнэ: Осолд орсон машин хилээр оруулж ирдэг асуудлыг таслан зогсооно

Б.Бат-Эрдэнэ: Осолд орсон машин хилээр оруулж ирдэг асуудлыг таслан зогсооно

Хилээр орж ирж буй автомашинуудад хяналт тавина хэмээн ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ мэдэгдлээ. 

"Осолд орсон автомашин орж ирсээр л байна. Хамгийн гол нь гааль дээр орж ирэхэд нь бүртгэж, Ибаримт системд арлын дугаарыг оруулж  нээлттэй хардаг болсон. 2020 онд хийсэн том ажлын нэг нь энэ. Гэвч гааль дээр аргалчихсан, мэдээллийн санд өөр машин зураг оруулчихсан гэсэн яриа гомдол тасрахгүй л байна. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар эргэн хянах тогтолцоотойгоор ажиллаж байгаа. Одоо үүний араас явна" гэж доорх зургийг байршуулсан байна.




Өнөөдөр бар өдөр

1 цагийн өмнө