БНХАУ ирэх сараас 12-14 насны хүүхдүүдийг вакцинжуулж эхэлнэ

БНХАУ ирэх сараас 12-14 насны хүүхдүүдийг вакцинжуулж эхэлнэ

БНХАУ өнгөрсөн долоо хоногт 15-17 насны хүүхдүүдийг коронавирусийн эсрэг дархлаажуулалтад хамруулж эхэлсэн юм. Тэгвэл ирэх наймдугаар сараас 12-14 насны хүүхдүүдийг вакцинжуулалтад хамруулна хэмээн тус улсын эрүүл мэндийн ажилтнууд мэдээллээ.

Засгийн газрын шийдвэрийн дагуу хүүхдүүдийн вакцинжуулалтад "Синовак Биотек"(SVA.O), болон Синофармын харьяанд байдаг Бээжингийн пүүсийн үйлдвэрлэсэн вакцинуудыг тус тус ашиглаж байгаа аж.

Өнгөрсөн долоо хоногт тус улс Гуанси мужийн баруун өмнөд хэсэг болон Хубэй мужийн Жинмэн хотод 15-17 насны хүүхдүүдийг вакцинжуулж эхэлсэн. Тэгвэл ирэх сард мөн тус бүс нутгийн 12-14 насны хүүхдүүдийг вакцинжуулах бөгөөд энэ оны аравдугаар сар гэхэд 12-17 насны бүх хүүхдийг дархлаажуулалтад хамруулах зорилт тавьсан байна.

Дэлхийн хамгийн олон хүн амтай энэ улс иргэдийнхээ вакцинжуулалтын байдлыг тогтмол мэдээлдэггүй ч өнгөрсөн сарын сүүлээр Засгийн газрын харьяа хэвлэл “улсын хэмжээнд нийт хүн амын 40 хувь нь вакцины бүрэн тунгаа авсан” талаар мэдэгдсэн юм.

Цаашид дархлаажуулалтыг идэвхжүүлэхийн тулд орон нутгийн эрх баригчид олон нийтийн үйлчилгээний газар, галт тэрэгний зогсоолуудад иргэдийн вакцинжуулалтын гэрчилгээг шалгаж, вакцинд хамрагдаагүй бол хувийн мэдээллийг бүртгэж авах болсон байна.

Тус улс энэ оны эцэс гэхэд зорилтот бүлгийнхээ доод тал нь 70 хувийг вакцинжуулалтад хамруулах төлөвлөгөөтэй байгаа талаар Үндэсний эрүүл мэндийн комиссын орлогч дарга Зэн Ишин өнгөрсөн сард Синьхуа агентлагт ярьжээ.

Эх сурвалж: Reuters  

 




Өнөөдөр бар өдөр

2 цагийн өмнө