Улаанбаатарт өнөөдөр бороо орохгүй, 27 градус дулаан байна

Улаанбаатарт өнөөдөр бороо орохгүй, 27 градус дулаан байна

Өнөөдөр уулархаг нутаг болон Халх голын сав газраар дуу цахилгаантай аадар бороо орох тул мөндөр, нөөлөг салхи, аянга цахилгаан,үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Туул, Халх голын хөндийгөөр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи нутгийн баруун хагаст өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Тэрэлж, Халх голын хөндийгөөр 21-26 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 31-36 градус, бусад нутгаар 25-30 градус дулаан байна. Улаанбаатарт өнөөдөр үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 25-27 градус дулаан байна гэж Цаг уур орчины шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ.