Нэгдүгээр ангид элсэх сурагчдыг наймдугаар сард цахимаар бүртгэнэ

Нэгдүгээр ангид элсэх сурагчдыг наймдугаар сард цахимаар бүртгэнэ

Цар тахлын улмаас бүх шатны боловсролын байгууллагууд цахимаар хичээллэж, хүүхэд багачууд гэрээсээ боловсрол эзэмших болсон. Үүнтэй холбоотойгоор Боловсрол шинжлэх ухааны яамны сайд Л.Энх-Амгалан ирэх есдүгээр сард хичээл сургалтын үйл ажиллагааг танхимаар нээхийг хичээнэ хэмээн мэдэгдсэн.

Тэгвэл ерөнхий боловсролын сургуульд шинээр элсэх зургаан настай сурагчдын бүртгэл, элсэлтийг наймдугаар сард цахимаар зохион байгуулах чиглэлийг орон нутгийн боловсролын газруудад өгсөн байна. Мөн БШУЯ-ны ерөнхий боловсролын газрын дарга Т.Ням-Очир наймдугаар сард нийслэл, аймгийн төв, сумд бүртгэл, элсэлтийг тухайн орон нутгийн нөхцөл байдлаас шалтгаалан зохион байгуулна" хэмээн мэдээлсэн юм.