Олон Улсын Математикийн олимпиадад Монголын баг онлайнаар оролцож байна

Олон Улсын Математикийн олимпиадад Монголын баг онлайнаар оролцож байна

Олон Улсын Математикийн олимпиадаас түүхэндээ дөрвөн удаа алтан медаль хүртэж байсан Монгол Улсын баг энэ жилийн олимпиадад онлайнаар оролцож байна. Монголын багт:

  • Улаанбаатар Нэгдүгээр сургуулийн сурагч М.Өнөболд
  • Сант сургуулийн сурагч А. Нямдаваа, Д. Энэрэлт, Ц. Сайханбилэг
  •  Олонлог сургуулийн Б. Батсамбуу
  • Шинэ-Монгол сургуулийн О. Мишээл нар багтаж буй.

2020 онд Олон улсын математикийн олимпиадаас манай улс нэг алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн бахдам амжилт гаргасан. Тэр дундаа алтан медаль хүртсэн О.Мишээл гүйцэтгэлээрээ олон улсад дөрөвдүгээрт эрэмбэлэгдсэн нь манай улсын хувьд үнэмлэхүй амжилт байсан юм. О.Мишээлийн хувьд энэ жил ЕБС-иа төгссөн бөгөөд тэмцээний журамд сурагч төгссөн жилийнхээ зун оролцож болно гэж заасан байдаг.